Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Чулуут, Булган сумдын нутгаар 7.5 – 11.7 градус, бусад сумдын нутгаар 12.0- 16.2 градус дулаан байв. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хайрхан сумдын нутгаар 29,0 - 33,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 28,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, Тариат, Цахир, ӨндөрУлаан сумын нутгаар -11,0-12,0 градус , бусад сумдын нутгаар 3,0-8,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Өгийнуур Хотонт сумдын нутгаар 22,0-26,0 градус , бусад сумдын нутгаар 14,0 - 19,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 60,0 -64,0 градус, бусад сумдын нутгаар 55,0 – 58,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өндөр Улаан, Жаргалант, Батцэнгэл, Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар 10,0-15,0 градус, бусад сумдын нутгаар 5,0-9,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Цэцэрлэг, Чулуут, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар 16-19 өдөр, бусад сумдын нутгаар 21-28 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1-5 удаа хур тунадас орж, 0,4-14,6 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант сумын нутгаар 14,6 мм, хамгийн бага тунадас Өгийнуур сумын нутгаар 0,4 мм унасан байна.Хашаат суманд хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 12 -24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал ,Төвшрүүлэх,Хашаат, Өлзийт, Өгийнуур, Булган сумдын нутгаар секундэт 15 -24 метр , бусад сумдын нутгаар 12 - 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Өлзийт сумдын нутгаар 17-24 удаа, бусад сумын нутгаар 1-10 удаа ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ сарын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 70 гаруй хувь нь дунд, 30 орчим хувь нь муу байна. Ургамлын өндөр 2 - 5 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ сарын мэдээгээр аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1-3 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бод, мал төллөх, хөөвөр хялгах авах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, ӨндөрУлаан, Эрдэнэбулган , Жаргалант, Чулуут сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь малын бэлчээрлэлт, хаваржилтанд таагүй нөлөөлж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа